Эрин Төмөрбаатар Мөнхбулган
"Erin Tumurbaatar Munkhbulgan"
Student, thinker, dreamer, lover, doer, storyteller, writer, author, future lawyer, runner, reader, bookworm
Not an active FACEBOOKER
National University of Mongolia
School of Law
Freshman :D
I swear that u r not gonna bore. ^_^
20170114 Бичих хүсэл, сэдэл төрүүлдэг юм бүхэнд би дуртаййййй. Заза энэ зүгээр халаалт байсймаа :)) Гоё уран зохиолын үг хэллэг энд угаасаа хэрэггүй гээд миний дотроос хэн нэгэн нь шивнээд байнаааа. Миний дотор угаасаа нэг хүн бдын. Гэхдээ үнэндээ би өөрөө ч сайн танихгүй л дээ :)) 10 хоногийн чимээ шуугиантай нам гүм дундаас хотын түгжрэл, утаа, social network, тэгээд тэрүүгээр дамжуулж уурлаж бухимдсан, гомдсоноо илэрхийлсэн хүмүүс, гүээ ер нь их хотын амьдрал дунд эргээд ирэх аймшигтай байна :'( Хотоос хол биш ч гэсэн агаар гэж ярих юмгүй сайхан, бас тайван газар оччихоод ирсэн юм чинь. (Жаахан гайхуулнаа яадгын). Гэсэн ч гэр бол үнэндээ хамгийн тухтай, хамгийн тайван, хамгийн гармааргүй газар гэдэгтэй санал нийлэхээ больж чадахгүй байх л даа. Юу ч гэсэн ерөөсөө бичих юм олдохгүй байгааг эхлээд хэлчихье. Цаашдаа шал утгагүй юм уншаад эхлэвэл битгий айж, гайхаж, цочирдож, сандраарай хха. Хүн ер нь алдсаныхаа дараа л үнэ цэнийг нь ухаардаг нтр гээд :))))) гэхдээ үнэхээр бичих юм олдохгүй байнаааа яах уу :))
За ингье. Номнууд : (16 оны сүүл хавьцаа номын сандаа нэмсэн номоо жагсаая)
1. Софийн ертөнц - Шинэ жилийн бэлэг. Философи сонирхож байвал уншаад үзэхэд гэмгүй. Гэхдээ орчуулга жаахан ойлгоход хэцүү шүү :))
2. Философи - Яагаав нөгөө цуврал ном. Философичид-г үе үеээр нь дарааллуулаад, цаг үеийн дараалалтай нь түс тас аягү ойлгомжтой бичсэн. Софийн араас уншвал илүү ойлгомжтой.
3. Психологи - Уншаагүй гэхдээ уншинаа :)) Бүх шу философи сууриас эхэлдэг гэгддэг болохоор эхлээд суурь нь чухам юу гэдгийг нь мэдчхээд үндсэн салбарууд руу орсон нь дээр байх тэ ?
4. Би хэн бэ ? Уншиж байгаа.
5. Өшөө авах зэвсэг - Тагнуулын тухай л ном байх. Аймар зузаан хатуу хавтастай нэг тийм ном бий хха
6. Хайрлах урлаг- Орчуулагчийнх нь гарын үсэгтэйг нь хүнээс бэлгэнд авсан. Яахав өмнө нь байсан ч гэсэн 2той байхад юу нь болохгүй гэж тийм ээ
7. Эрх чөлөөнөөс дайжихуй - Эрих Фромм. Цаашаа хэтрэхгүйнээ :))
8. Амьдрал ямар сайхан гээч - Ототакэ Хиротада. Зүгээр л намтар
9. Үг - Сартр.
10. Социологи - Тэнэг хичээлээс болж авман зүзаан тэнэг сэтгүүл
Заа нэг иймэрдүү :)) Тэгээд дараа уулзъя бака
20160926 Wanna ask me that how's my Freshman year going huh ? Let me tell you... Being university student sucks :/ I'm sorry i really didn't want to say this but it really sucks. Байрнаас байр дамжиж гүйгэээл, заримдаа багш нар нь завсарлуулахгүй дараагийн хичээлээсээ хоцроол, дараалсан 4 юм уу 5н паарны дундуур юм идэж ч амжихгүй, за тэгээд 7.40с хойш дараалвал бүр будаа2. Тэр багш нарын хүнд суртлын талаар бол яриад ч хэрэггүйэээээээээээ... Аймар. Заза тэр яах уу тэ :)) Нөгөөх чинь ханиад хүрээд гэртээ чацага царайлаад ГрипоФлю, Проципро, Alkafen, бас бус витаминууд, зөгийн балтай ус, аньс гэх мэт ханиадны дайсангуудтай найзлаад сууж байнөөөө. Ханиадтайгаа бол бүр бараг 2 долоо хоног найзлаж байгаан. Эв найрамдалтайгаар 2 тийшээ больё гэж би уг нь ханиаднаас гуйсан л даа. Тэгээд би эм хэрэглэхгүй эдгээх гээд томроод яваад бсийн. Даан ч ханиад миний энэ хүсэлтийг хүлээж аваагүйгээр үл барам бүр хүндрэн миний биеийг улам муутгасан учраас дайсантай нь буюу эм тантай энхийн гэрээ байгуулахаас өөр аргагүй болсон болнооо. Уг нь эм тан хэрэглээд байя гэж боддоггүй юмаа тэгсэн энэ удаад бол зайлшгүй нөхцөл шаардлагын улмаас энхийг гэрээнд гарын үсэг зурлааа гэж. Аааа бас агаарт гарчихвал ханиад арай гайгүй болно гэж бодоод түрүүчийн 7 хоногийн хагас сайнд тэрэлж рүү, сая бүтэн сайнд Богд уул руу усан бороотой хүйтэнд алхсан маань жаахан буруудсаан. Гэхдээ сүүлийн ууланд гаралтанд бол ханиад хүндэрсэн ч гэсэн НомтойНамар2016 meeting-д яваад сайхан салхинд гарч олон гоё хүмүүстэй танилцсөөн. Нэг л танил дотно гоё мэдрэмж мэдэрсэн шүү дээ шууд очоод л. Заа тэгээл байж байсан чинь орж ирсэн нэг бодол нь юув гэхээр ном уншдаг залуучууд цаанаа л нэг гоё байх юмаа гэж бодовшд. Харахад нэг л тайван, дөлгөөхөн мөртлөө бас цоо ширтсэн, юуг ч юм учиргүй бодсон, жаргалтай хэрнээ гунигтай ч юм шиг, учирлаж аргадсан танихгүй атлаа дотно харцнууд байдаг юм шиг санагдсаан. Гэхдээ хөөе би ерөөсөө дурлаж мурлаж фактлаагүйшүү. Зүгээр л бодлоо хэлсийн. Бүх хүн ийм байдаггүй л байх л даа гэхдээ "олон жилийн дунджаар" бодоход ихэвчлэн ийм л дүгнэлт гарах буйзааа. Заааа тэгээд additionally гэвүүл хийх юм үстэй толгойноос их биш ч гэлээ бас нилээн байнаа байна байна шүү. Эсээ, ханз бичих, харилцан яриа цээжлэх, сэтгэл судлалын лекцээ нөхөх (энэ үед бүр нойр хүрээд ямар ч авралгүй болчихсон байсимааа ойлгоорой.), Academiv Writing-сэдэв олох (Зүгээр л ганц сэдэв олох нь энэ хичээлийн хамгийн хүнд хэсэг :( Олчихвол хичээлийнхээ бараг 50 хувийг нугалчихлаа л гэсэн үг. Багшийг хэцүү гэхэд нь инээж байснаа бодохоор одоо уйлмаар болох юмаа нээрэн.), бас унших түм буман номнууд (Бастиа-Хууль, Танин мэдэх үйлийн физиологи, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх арга зүй, эрх зүйн үндэс+ хүний эрх, эрх зүйн хичээлүүдийн зөндөөөөө номнууд)гэх мэт дээр нь нэмээд бас бус дэл сул өчнөөөн юм байнөөөө гэхдээ зүгээрэээ амжуулчих юм чинь тэээ ^^ Ядаж байхад нь бие арзайгаад зарим заримдаа халуураад, сульдаад, хоолой, толгой өвдөөд хүн харахад нээрээ үнэндээ л шамирцан сууж бгаа бхаа хха. Нүүрээ будаж, үсээ янзлахаас бүр аятайхан хувцаслахаас ч дургүй хүрээд өглөө босонгуудаа цайгаа уугаад үсээ шууд арзайлгаал задгай тавиад, нүүрээ ч будалгүй биед хамгийн эвтэйхэн гэсэн хувцсаа өмсөөд гарч бгам чинь. Биед эвтэйхэн гэхээрээ тэгээд нэвсийгээл үнэн гоё харагданааа хха. Үг олдож, үхэр холдлоо таминээээ одоо больё энэ чинь. Юмаа хийе дээ тэ нээх учиргүй завтай хүн байгаа биш ^^ Сайхан өнгрөөгөөрэй өдрийг ^^
20160816 Зун бараг дуусчихаж тэ хүмүүсээ :( Гадаа бүр нэг намар шиг болоод бараг гандаж эхэлж байх шиг байнаа. Сэтгэл санаа дагаад гачин болчих юм ядаж байхад. Аан тийн I have 12 movies for you to suggest. Хараахан гараагүй байгаа л даа энэ намар ихэнх нь гарах юм байган. Гэхдээ мэдээд авчихад илүүдэхгүй ээ. Бүгдээрээ үзэхийг бодоорой. Надад trailer, caption 2 нь их таалагдсан болохоор санал болгож бгн шүү. Кино нь ч гэсэн гоё л байх. Би нь бас үзнээ. За here you go...
1.Miss Peregrine's Home for Peculiar Children - Энэ 9 сарын 30 нээлтээ хийнэ. Тим Буртон найруулсан энэ адал явдалтай, уран зөгнөлт кинонд ер бусын өнчин хүүхдүүдийн тухай гарнаааа.
2. The girl on he train - 10 сарын 7 нээлтээ хийнэ. Тайлбар бичихээ болилоо шал залхуутай юм байна. Угаасаа бүгд гоёооо хха.
3. Inferno -10 сарын 28
4. Bridget Jonas's Baby - 9 сарын 16
5. Trolls - 11 сарын 4
6. The light between oceans - 9 сарын 2
Энэний trailer-г үзээд бүр заавал үзнэ дээ гэж бодсон :)) Аягүй бол уйлах бхөө :))
7. The Accountant - 10 сарын 14
8. The Blair witch - 9 сарын 16
9. Magnificent Seven - 9 сарын 23
10. Sully - 9 сарын 9
11. Snowden - 9 сарын 16
12. The choice - Хэзээ нээлтээ хийхийг нь санахгүй байнөөө.
За ийм кинонууд байна. Өөр тэгээд сонирхуулаад хэлчихмээр юм гэвэл төрсөн өдөр болох гэж байна :) Хэдхээн өдөр дутуу байна. Мэдэхгүй ээ төрсөн өдрөөрөө ерөөсөө догдолж үзээгүй энэ жил ч бас тэгэх байх :)) Гэснээс би бүр Suicide Squad-г ч үзэж чадаагүй л байгаашд :( Гэхдээ сүүлд Nerve-г үзчихсэн л дээ. Хөөрхөн кино бнлээ. Ian-г Vee-д жинхнээсээ хайртай болчихно гэж бүр төсөөлөөчгүй байсан шүү. Тэгсэн харин манай 2 чинь жан жан болоод дууссаншд :)) Амьдрал дээр тийм тоглоом байдаг байсан бол бүр баларч байхгүй юу тэ хха. Гадаа бороо орсоор л байна :) Тэнгэр аймар бүрхэг гэхдээ гоё байнөөөө. Эмнэлэгт 10 хоносноос болж 8 сарын төлөвлөсөн ажил эхнээсээ нурж эхэлсээээн :'( Балай юмаа заза нэгэнт өнгорчихсөн юм чинь тэээ. Та нарт гоё дуу санал болгох уу ?https://www.youtube.com/watch?v=DoAelicv5Ek
Эрэгтэйчүүд нэг их сонирхохгүй байхөө. Гэхдээ л гоё хха заза Сайхан амарцгаагаарай Bye-bye :*
20160815 Өглөө нүүрэн дээр халуун нар тусаж, халууцаж сэрэхгүй байх чинь яасан сайхан юм бэ ^^ +22 хэмтэй бүрхэг өглөөний мэндийг хүргье. 10 хоног эмнэлэгт хэвтсэн биш 7-8 цагийн хооронд зөнгөөрөө сэрээд сурчихажээ ххэ. Гадаа бороо ороод, чийг үнэртээд, гэрт сэрүүхэн гоё байнөөө :)) TV-р AFTER THE SUNRISE гараад хажуугаар нь утсан дээрээ дуу тавиад цайгаа уунгаа ком-нхаа өмнө суугаад тухтай нь аргагүй хэдэн мөр бичээд суух чинь эмнэлэгт өдөржингөө унтаж амарсанаас хамаагүй жаргалтай юм байна шүү дээ. Гэснээс уйдсандаа болоод 10 хоног баахан (kind of composition) бичсэншд. Сургуульдаа бүртгүүлчихээд явж байгаад оюутан цэргийн тангараг өргөх ёслолтой таараад тэгээд харсан чинь басл сүртэй харагддаг юм бнлээшүү. Цэрэгт явмаар санагдсан гээд байхгүй юу хаха. Ваааааааааа гадаа бороо ороод нар гараад бүр саак харагджинаааа. Өнөөдөр бүр нэээх гоё өдөр байх чинь ээж ирэх гээд тэгж байгаа юм байхдаа ^^ Жаахан байхдаа зүгээр байдаг байсан юм байж том болсон хойноо ээжийг санаад бүр балрахнээ ^^ Хэтэрхий аз жаргалтай байхаар бичих юм ч олддоггүй юм уу хаашаа юм толгойд юу ч орж ирэхгүй юм хха. Учиргүй эморцон гунигтай үед ар араасаа урсаад л байдаг юм бнлээ цагаа тулахаар алга болчих юм :)) Орой дахиад бичих гээд үзье тэ хэд хоногийн сонингоо :)) Түрхэн зуурдаа bye ^^
Summer-must read-list
1. Анна каренина (Уншаад талдаа орж байгаа. Их чухал эрхэм нандин хүн бэлэглэсэн, бас хүнээс авч байсан хамгийн гоё ном. Дэлхий даяар эмэгтэй хүн бүрийн заавал унших ном гэгддэг юм байналээ. Анна Каренинагийн хайр сэтгэлийн эмгэнэлт хувь заяа гол хэсгийг бүрдүүлдэг ийм ном байна. Дуусгаад тэмдэглэл бичнээ. )
2. 100 жилийн ганцаардал (Нэрнээс нь болж номын тавиур дээрээс шүүрч аваад сонирхолгүй санагдаад ширээн дээр тавиад 3 сар болж байгаа ном. Буцаагаад хураачихаж чадахгүй өдөр болгон эхний хуудсыг нь нээж уншдаг. Энэ зундаа багтаагаад заавал дуусганаа. )
3. Хайрлах урлаг (Сэтгэл судлал, философи талдаа ном. Жаахан хүнд хэллэгүүдтэй болохоор уншихад төвөгтэй санагдаад хойш нь тавьчихсан. Орчуулга нь бас жаахан гадааджуу :)) болохоор ойлгоход төвөгтэй ч уншина даа )
4. Монте-Кристо Гүн (Анх киног нь үзээд л шууд номыг нь уншмаар санагдсан. Уг нь эсрэгээрээ байдаг ч яагаад гэдгийг нь мэдэхгүй ээ. 1 2 3 нь 3уулаа номын тавиурын хамгийн содон ном болоод л байж байгаа. 1990 оны хэвлэл нь. Жаахан хуучин л даа гэхдээ их гоё үнэртэй ххэ. )
5. Монтэнь - Сонгомол эсээнүүд (Энэ номыг 3 дахиа унших гэж байна. Хэд ч уншсан уйдахааргүй миний best-list-д байдаг ном. Зохиолч Г. Аюурзана-ы орчуулга. Энэ хүний нилээн хэдэн ном нь надад бий. Гайхалтай зөгнөл, төсөөлөлтэй зохиолч юм шиг санагддаг шүү.)
Зиак номнуудын хувьд бол ийм байна. Энэ хэдээ нухчихвал ч их юмны ард гарах гээд л байна шүү. Ном нэг бүр дээр тэмдэглэл хөтлөөд, төрсөн сэтгэгдлээ бичих болохоор хамтдаа байгаарай.
20160719 22:20 Ойрд гадаа аймар халуун байна тэ ? Өнөөдөр аймар сонин өдөр байнаа :'( Уур хүрээд :( За тэр яах уу нээрээ ээж принтер авчраад тэгээд тэрийг нь далимдуулаад баахан зураг хэвлэж хайчлаад ширээнийхээ дээд тал, ханыг чимэглэлээшд ^_^ Бас болоогүй ээ хөөрхөн постер шиг юм хийгээд хажууд нь наачихсан. Happiness is ..........Not worrying нтр гээд. Нягт нямбай, нарийн ширийн ажиллагаа шаардсан юм хийж удаан гөлийж суух дургүй хүн чинь хэдэн эрвээхэй, цэцэгнүүд хайчлах гэж үйлээ үзэж, үстэй толгойгоо маажих дөхсөөн хаха. Гэхдээ сүүлд нь дуусгаад харсан чинь жижигхэн ч гэсэн хөөрхөн харагддаг юм бнлээ. Дээр зургийг нь оруулнаа. Бас хүсвэл миний тэр постер гэж нэрлээд байгаа юмнаас авч болно шүү надад дахиад 9 ширхэг байгаа. Зургийг нь оруулнаа. Аймар авч болно шүү нтр гээл бичээд байсан чинь нөгөөхийг нь хүн уншдаг ч юм уу үгүй ч юм уу тэ хаха. Аан тийн бас өмнө нь хальт бичих гэж оролдож байсан зохиомж маркийн юмнуудаа нийлүүлээд бичиж байгаа. Дараа нь тэгэж байгаад хэсгээс нь энд бичнээ гэснээс ком дээр биш дэвтэр дээр биччихсэн болохоор жаахан тиймхэн юм болчихжээээ гэж... Хийх ажил толгойтой үснээс их байх юмаа даан ч би гэдэг хүн бүр арай дэндүү залхуурж байнаа яах вэ. Уг нь унших номны листүүдээ аль хэдийн гаргаад эхнээс нь уншиж байгаа л даа. Гэхдээ тэрийг to-do list-нд оруулах гэхээр чөлөөт цагаараа хийдэг юмны жагсаалтанд орчихоод байх юмаа. Санасанаас must-read list-ээ та нартай хуваалцнаа. (Та нар гэж хэнийг ч хэлээд байгаа юм тэ хаха) Энэ их амар юм бншд бодоод байсан чинь. Хэн уншсан нтр нь мэдэгдэхгүй comment like нтр ч байхгүй :)) хха зза одоо дуусгъя дөө. Зурагнууд, номны list дээр оруулчихъя. Сайхан амраарай ард түмээн ^^





